Зохиогчийн эрхийг байнга зөрчиж буй компаниудыг хар жагсаалтад оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-28 13:09:52

ВАШИНГТОН. /The Washington Post/. Оюуны өмчийг хамгаалах арга хэмжээний хүрээнд АНУ-ын Засаг захиргаа татвараас гадна Хятадад шахалт үзүүлэх нэмэлт арга хэмжээг хайж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, оюуны өмчийн эрхийг байнга зөрчиж буй Хятадын компаниудыг хар жагсаалтад оруулах боломжийг Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудлаарх үндэсний зөвлөлийн дарга Питер Наварро судалж байгаа аж.                                                  


Одоогоор Худалдааны яамны энэхүү жагсаалтад АНУ-н эрх баригчдын үзэж байгаагаар, улс оронд нь цэргийн юмуу террорист аюул занал учруулж болзошгүй компаниуд багтаж байгаа аж. Гэсэн хэдий ч эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олонтоо онцлон тэмдэглэжээ.


Оюуны өмчийн эрхийг байнга зөрчиж буй компаниудыг хар жагсаалтад оруулах нь Америкийн үйлдвэрлэгчдийг тодорхой хэмжээнд хамгаалахад туслах хэдий ч ийм олон зөрчил гаргаж буй компаниудад ямар пүүсүүд хамаарах вэ гэдгийг тодорхойлох нарийн дүрэм журам гаргаагүй бол АНУ-ын Засаг захиргаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг болно хэмээн шинжээчид үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ