Аэробикчид “Кореа опен” ОУТ-ээс 9 алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 13:37:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан аэробик гимнастикийн “Кorea open” олон улсын тэмцээнд Монголоос 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэв.


Тус тэмцээн 9-11, 12-14, 15-17, 18-аас дээш 4 насны ангилалд Япон, БНСУ, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Хонконг, Камбож улсын 200 гаруй тамирчин оролцож ур чадвараа сорьсон байна. Монголын баг тус тэмцээний 9-11 хүртэлх насны ангилалд зургаан алт, гурван мөнгө, хоёр хүрэл, 12-14 насанд нэг алт, нэг хүрэл, 15-17 насанд нэг алт, хоёр хүрэл, 18-аас дээш насанд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль тус тус хүртжээ.

“Korea open” тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Аэробик гимнастикийн техникийн хорооны дарга ХААИС-ийн багш, ОУХМ, олон улсын шүүгч Б.Оюун, “Лайт” клубийн захирал, ҮБТДС-ийн багш, ОУХМ, олон улсын шүүгч Э.Мөнх-Оргил нар ажилласан байна. Харин тэмцээнд оролцсон тамирчдыг ҮБТДС-ийн багш, Лайт клубын захирал, дасгалжуулагч ОУХМ Э.Мөнх-Оргил, МУБИС-ийн багш “Гейнер” клубийн захирал, дасгалжуулагч, ОУХМ Г.Болортулга, Нийслэлийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, багш, спортын мастер Ц.Ганбаатар нар дасгалжуулан бэлтгэжээ.



Холбоотой мэдээ