Сономо, Марин хотод амьдарч буй монголчуудад анхаарал болгоомжтой байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-28 16:53:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Калифорни мужийн Сономо, Марин хотод амьдарч буй монголчуудыг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг Монгол Улсаас тус улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас анхааруулав.


АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт орших Бэй Ариа орчмын хотуудад хүчтэй салхины улмаас цахилгааны шугаманд гэмтэл гарсны улмаас 179 мянган өрхийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан байна. Гэвч шугамын гэмтлийн улмаас нийт 4000 гаруй га газрыг хамарсан гал түймэр дэгджээ. Иймд дээрх хотод амьдарч буй иргэдэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж буй юм.

Холбоотой мэдээ