Венесуэлийн дүрвэгсдэд олон улсын тусламж үзүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-29 10:32:50

БРЮССЕЛЬ. /РИА Новости/. Дүрвэгсдийн урсгал дагуулсан Венесуэлийн хямрал нь олон улсын хүмүүнлэгийн тусламжийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд тус улсын эдийн засгийн уналтыг харгалзан үзэж олон улсын шийдлүүдийг боловсруулах шаардлагатай гэж Европын Холбоо үзэж байна. Энэ тухай Европын комиссар Кристос Стилианидес мэдэгджээ.


"Венесуэлийн хямрал нь Европын Холбооны тэргүүлэх чиглэлд шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг юм. Улс төр, санхүүгийн оролцоог ирэх онд ижил түвшинд байлгахын тулд бид чадах бүхнээ хийх болно” хэмээн Кристос Стилианидес Венесуэлийн цагаачдын хямралын асуудлаарх бага хурлыг нээж үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүд нь тус улсын хүмүүнлэгийн нөхцөл байдлыг дордуулж, дүрвэгсдийн тоог нэмэгдүүлэхэд хүргэж байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелелт өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ