Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Жишиг өрхийн эмнэлэг”-тэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДИргэдийг эрүүл аюулгүй, амар тайван амьдрах нөхцлөөр хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн төсвөөр санхүүжүүлэн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гурван давхар өрхийн эмнэлэг барих бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Тус эмнэлгийг дүүрэгтээ төдийгүй нийслэлийн хэмжээнд “Жишиг өрхийн эмнэлэг” болгохоор зорьж байгааг албаныхан онцлов.
Ирэх зургадугаар сард ашиглалтад өгөх гэрээтэй уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью констракшн” компани ажиллаж байна.
Тус өрхийн эмнэлэг ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргээс тус хорооны 16 мянган иргэний эрүүл энхийн төлөө хийж байгаа томоохон дэмжлэг болох юм.
Ж.Болор