Хэвлэл мэдээллийн салбарынхны сагсан бөмбөг, дартсын тэмцээн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-10-31 11:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио олимп сан”-гийн цомын аяны нээлт хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсан бөмбөг, дартсын аварга шалгаруулах тэмцээнээр хоёр дахь өдрөө Спортын төв ордонд үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Токио 2020" олимп, паралимпын наадамд оролцох баг, тамирчдын бэлтгэл сургуульд шаардлагатай санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээнийг Биеийн тамир спортын газар, "Токио олимп сан"-гаас зохион байгуулж байгаа юм.
Тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 5 баг өрсөлдөж байна. Сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд өчигдөр дуусаж, шигшээ тэмцээнүүд өнөөдөр явагдах юм.

“Токио олимп сан”-гийн цомыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газраас эхлэн танилцуулж, төр засгийн байгууллагууд, 21 аймаг, нийслэл, аж ахуй нэгжүүдэд аялуулах аж.


Холбоотой мэдээ