Сүнсний баярын үдэшлэгийн үеэр гал нээсэн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-31 14:04:08
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Өмнөд Калифорни муж улсын Лонг-Бич хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 3 хүн амиа алдаж, 9 хүн шархаджээ. Цагдаагийн газар хэрэгтнийг илрүүлэхийн тулд олон нийтээс тусламж хүссэн байна.


“CBS” сувгийн мэдээлснээр, гал нээсэн хэрэг болсон газарт сүнсний баярын үдэшлэг болж байжээ. Уг хэргийг хэчнээн хүн үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийн газраас зугтсан байсан гэж цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ. Хохирогчид 20-49 насны хүмүүс байсан аж.


Лонг-Бич хотын Цагдаагийн газрын дарга Роберт Лунагийн мэдээлснээр, үдэшлэг болж байсан байшингийн арын гудамжнаас гал нээжээ. Гал нээх үед үдэшлэг дээр 25-30 хүн байсан бөгөөд шархадсан хүмүүсийн 7 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй байсан гэж цагдаа газрын мэдээлэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ