Сүнсний баяраар Хонконгт жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-01 10:07:57

ХОНКОНГ. /NHK/. Пүрэв гарагт Хонконгийн жагсагчид Сүнсний баярыг тохиолдуулан нүүрээ халхлах хоригийг эсэргүүцэн жагсжээ. 10 дугаар сарын эхээр хэрэгжиж эхэлсэн уг хоригийг эсэргүүцэх зорилгоор ардчиллыг дэмжигч жагсагчид өчигдөр баг зүүхийг хүмүүст хандан уриалсан байна.


Хонконг арлын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд цугласан жагсагчид анимейшний дүрүүдийн хувцас өмсөж, БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламын царайг дүрсэлсэн багууд зүүсэн байжээ.


Тэд нүүрээ халхлах хоригийг хүчингүй болгохыг шаардаж, цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг зогсоохыг уриалжээ. Мөн “Kowloon” хойг дахь дүүрэгт болсон жагсаалын үеэр тоосго шидэж, гал тавьж, гэрлэн дохиог сүйтгэсэн хэрэг гарсан байна.


Жагсагчид шөнө дундын үед тарах хүртэл цагдаагийн ажилтнууд хэд хэдэн удаа нулимс асгаруулагч хий ашиглажээ. Хонконгт 11 дүгээр сарын 24-нд хууль тогтоох зөвлөлийн сонгууль явуулахаар төлөвлөж байгаа боловч Засгийн газар жагсаал цуглааны улмаас сонгуулийг хойшлуулж магадгүй хэмээн олон нийт санаа зовниж байгаа аж. 

Холбоотой мэдээ