Оюутнууд нийтийн эзэмшлийн гудамж талбай цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-14 14:18:52

Ази-Европын уулзалт АСЕМ-ын арга хэмжээг угтан нийслэлд хийх бэлтгэл ажил хангахтай холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, МУИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНУААТҮГ хамтран нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэв.

Зохион байгуулагч байгууллагын төлөөллүүд, инженер техникийн ажилчид оюутан залууст хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах болон бусад холбогдох заавар, зөвлөгөөг өгч, шаардлагатай багаж, хэрэгслээр хангаж ажилласан байна.

Цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гудамж, талбайд МУИС-ийн 90 оюутныг 4 хэсэг болгон хуваарилж, нийт 1700 гаруй гэрэлтүүлгийн болон троллейбусны татлагын шон дээрх зарлал, мэдээллийг хуулж, угааж цэвэрлэжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ