“Ухаалаг” хот төлөвлөхөд зориулсан онлайн хэрэгсэл гаргажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-01 15:27:44

ЦЮРИХ. /КР/. Швейцарын “ABB Electrification” компани “ухаалаг” хотын зураг төслийг гаргадаг онлайн платформ гаргажээ.


ABB-ийн онлайн-хэрэгслээр шинэлэг шийдлийг нэвтрүүлэх, бусад эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх боломж бүхий интерактив хотын төрх байдлыг загварчлах боломжтой ажээ. Түүнчлэн “ухаалаг” барилга, цахилгаан автомашиныг хослуулсан экосистемийн загварыг гаргах, мөн эрчим хүчний хөрөнгийн менежментийн шийдлүүдийг мэдээллийн дүн шинжилгээнд үндэслэн гаргаж болно. “Энэхүү платформыг онлайнаар авах боломжтой бөгөөд дэлхийн олон хотын хувьд зураг төслийн гайхалтай боломжуудыг нээж өгнө” гэж “ABB Electrification” компанийн техникийн захирал Амина Хамиди ярьсан байна.


Шинэ платформыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэдэг Дэлхийн хотуудын өдөрт зориулан, дэлхийн нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдэх боломжуудад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор гаргажээ.


Холбоотой мэдээ