Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 54 төсөлд 761.6 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-05 09:18:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2017-2019 оны хооронд Сайншанд суманд 54 төсөлд 761.6 сая төгрөг олгожээ.

Дээрх хугацаанд нийт 49 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хэрэгжилт 90.7 хувьтай байгаа талаар Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хүнсний технологи, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, орон нутагт дутагдаж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зорилгоор гахайн ферм, үндэсний өв төсөл, гар урлал, хөгжмийн сургалт, авто засвар, жуулчны үйлчилгээ, эрчимжсэн мал аж ахуй, утаагүй шахмал түлш, даршилсан ногоо зэрэг төсөлд санхүүжилт олгоод байгаа аж.

Холбоотой мэдээ