ДОРНОГОВЬ: "Бид бяцхан өв тээгч" улсын уралдаанд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-23 15:20:49

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 18-19-нд болсон "Бид бяцхан өв тээгч” бүжгийн улсын уралдаанд Дорноговь аймгийн бяцхан өв тээгчид амжилттай оролцжээ.


Тухайлбал, ардын бүжгийн төрөлд "Говийн уянга 9" хамтлаг МУСТА Н.Мөнхсайханы дэглэлт "Хатиран наадъя" бүжгээр тэргүүн байр, бага насны ангилалд  МУСТА Ч.Бат-Эрдэнийн  дэглэлт “Хүлгийн айзам” бүжгээр "Говийн уянга 11" хамтлаг дэд байрт, хамтлаг бүжгийн төрлийн дунд насны ангилалд "Говийн уянга 10" хамтлаг МУСТА Д.Энхбаатарын дэглэлт “Дэггүй нас” бүжгээр тусгай байрыг тус тус хүртжээ.


Харин зохиомжит төрөлд "Говийн уянга 9" хамтлаг МУСТА Н.Ууганбаярын дэглэлт "Тайгын цуурай" бүжгээр тэргүүн байр, гоцлол төрлийн бага насны ангилалд Х.Маралжин тусгай байр, Г.Үүрийнтуяа гутгаар байр, гоцлол төрлийн дунд насны ангилалд А.Тэнгис дэд байр, гоцлол төрлийн ахлах насны ангилалд С.Анар тусгай байрт тус тус шалгарчээ.


Харин Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн хөгжмийн багш Н.Ундрах "Шилдэг багш" шагнал хүртсэн байна.


Тус наадамд Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорноговь аймгийн болон Улаанбаатар хотын есөн дүүргийн 1000 гаруй өсвөр бүжигчин оролцжээ. 


Ташрамд, "Говийн уянга" хамтлаг нь олон жилийн түүхтэй бөгөөд хамтлагт бүжиглэдэг хүүхдүүдийг он цагийн дарааллаар тусад нь хамтлаг болгон нэрлэжээ.




Холбоотой мэдээ