Иран уран баяжуулах шинэ төхөөрөмжүүдээ ашиглалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-05 12:58:38

ТЕХРАН. /TASS/. Иран уран баяжуулах шинэ төхөөрөмжүүдээ ашиглалтад оруулсан тухай тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи даваа гарагт мэдэгджээ.

 

“Өнөөдөр бид сайжруулан шинэчилсэн гучин “IR-6” центрифугийг ашиглалтад оруулж байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг радио телевизийн "IRIB" компани уламжилжээ. Салехи мөн бага түвшинд баяжуулсан ураны үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хоёр сарын хугацаанд 10 дахин нэмэгдсэнийг нэмж дурдсан байна.


“Бид ийм алхам хийх төлөвлөгөөгүй байсан боловч Техраны талаар баримталж буй Вашингтоны алдаатай бодлого биднийг ийм алхам хийхэд хүргэлээ” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ