АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-07 07:24:14

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдогантай утсаар ярьсан тухайгаа лхагва гарагт мэдээлжээ. Тэрбээр түүнтэй энэ сарын 13-нд Вашингтонд уулзахаар болсныг мэдэгдсэн байна.


“Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар маш сайхан яриа өрнүүллээ. Тэрбээр Сирийн мөргөлдөөний үеэр зугтсан гэж мэдээлж байсан, террорист Абу Бакра аль-Багдадигийн эхнэр, эгч зэрэг “Лалын улс”-ын олон террористыг баривчилсан гэж надад мэдээлсэн. Бид мөн Сиритэй залгаа Туркийн хилийн асуудлыг, терроризмыг үндсээр нь устгах, курдуудтай дайсагнах явдлыг зогсоох болон бусад олон асуудлыг хэлэлцлээ. 11 дүгээр сарын 13-ны ирэх лхагва гарагт Ерөнхийлөгч Эрдогантай Цагаан ордонд хийх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа бичжээ.


Холбоотой мэдээ