Иран Фордо дахь байгууламжид уран баяжуулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-07 12:28:01

ТЕХРАН. /TASS/. Иран улс Фордо дахь байгууламжид уран баяжуулж эхэлсэн тухай тус улсын Атомын эрчим хүчний байгууллага мэдэгджээ.


Бүх алхмуудыг МАГАТЭ буюу Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ажиглалт дор авч хэрэгжүүлэхийг тус байгууллагын цахим хуудаст цохон дурджээ.


Өнгөрсөн лхагва гарагт Иран уран баяжуулах шинэ төхөөрөмжүүдээ ашиглалтад оруулснаар цөмийн хэлэлцээрийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагаа багасгах 4 дэх үе шатыг эхлүүлсэн гэсэн үг юм.


Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ 2018 оны 5 дугаар сарын 8-наас гарч, газрын тосны экспортын салбарт Ираны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш тус хэлэлцээр цаашид хэрхэн үйлчлэх нь тодорхойгүй байгаа юм. Ираны зүгээс гэрээнд оролцогч талууд хэлэлцээрийн эдийн засгийн хэсэгт үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа учир одоо байгаа хэлбэрээрээ гэрээ утгаа алдаж байна гэж үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ