Монгол гэр, соёлын зурагт ном олны хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-07 17:38:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Чулуун өв соёл”, “Монгол уран бүтээл”, “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд, монгол гэрийн тухай зурагт бүтээлийг өв судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар туурвиад байна. Номын зохиогч нар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд өнөөдөр номоо гардууллаа.


Доктор Б.Баатархүү, Д.Одсүрэн нар  "Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойтой холбогдуулан “Монгол гэр, өв соёл” бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцод нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээдэг юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Соёлын биет бус өвийг хамгаалах хөтөлбөрийг 2023 он хүртэл” баталсан. ЮНЕСКО монгол гэрийг хүн төрөлхтний хамгаалах шаардлагатай өв хэмээн үзэж “Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д 2013 онд бүртгэсэн. Монголын уламжлалт үндэсний өв соёлын илэрхийлэл болсон монгол гэрийн тухай зурагт мэдээллийг агуулсан энэ бүтээл эдгээртэй гүн холбогдоно" гэлээ.

Холбоотой мэдээ