Эцэг, эхчүүдтэй хамтарч тоглоомын талбай байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dogsom@montsame.mn
2015-09-21 18:18:59

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр цэцэрлэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэвшүүлэх сургалтын талбайтай боллоо.

Уг ажлыг цэцэрлэгийн хамт олон санаачилж эцэг эхчүүдтэй хамтран бүтээн байгууллаа. Талбайг замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэг тэмдэглэгээ, гарц, уулзвар, цахилгаанаар явдаг тоглоомон машинаар иж бүрэн тоноглосон байна. Энэхүү ажил нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсныг эцэг эх, цэцэрлэгийн удирдлагууд сайшааж байна.

 

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд