Олон улсын фестивалиас залуу жүжигчид шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-13 13:29:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод болсон хоёр хүний жүжгийн олон улсын фестивальд УДЭТ-ын залуу жүжигчин  Г.Алтангэрэл, Г.Номуун нар оролцож тусгай шагнал хүртсэн байна. Энэ сарын 6-10-ны өдөр 19 дэх удаагаа болсон тус фестивальд Грек, Украин, Солонгос, Монгол, Румын улсын уран бүтээлчид өрсөлджээ.



Монгол Улс анх удаа В.Красногоровын  “Хувь заяаны хүлээс” хэмээх хоёр хүний төрлийн жүжгээр олон улсын фестивальд оролцлоо. Улсын драмын эрдмийн театрын залуу найруулагч О.Итгэл уг жүжгийг найруулж, жүжигчид, найруулагчийн багийг ахалж “Гэгээн муза” академийн захирал, Ардын жүжигчин С.Сарантуяа хамт явжээ.

Залуу жүжигчин Г.Номуун МҮОНТ-ийн "Босго тотго”, "Нарны жим” олон ангит кино, "Гурван найз” кинонд тоглосон бөгөөд Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тогложээ. Г.Алтангэрэл “Аав”, “Зангараг” зэрэг кинонд тоглосон.

Холбоотой мэдээ