“DJI” ойролцоох дроныг илрүүлдэг хавсралт бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-14 14:08:05

ЛОНДОН. /AP/. Хятадын дрон үйлдвэрлэгч “DJI” компани ойролцоох дроныг нэн даруй илрүүлж, дроныг нисгэж буй хүний байршлыг тодорхойлдог ухаалаг гар утасны хавсралт бүтээсэн байна.


2020 оноос үйлчилгээнд нэвтрэх төлөвтэй байгаа энэхүү хавсралтыг ашиглан ойр орчимд байгаа дронуудын мэдээллүүдийг авах боломжтой ажээ. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, гэмт этгээдүүд дрон илрүүлэгчийг хуурч мэхлэх боломж байсаар байгаа гэнэ.


Аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй дронуудаас урьдчилан сэргийлэхэд уг хавсралт ихээхэн ач холбогдолтой гэж Европын Зөвлөлийн Гадаад харилцааны бодлогын мэргэжилтэн Элрике Франке хэлжээ. 

Холбоотой мэдээ