Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-14 15:07:13

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены хүүтэй холбоотой фирмийг мөрдөн шалгахыг Украинаас хүссэн хэмээн үзэж буйгаа Украин дахь АНУ-ын дипломатч Уильям Тейлор илэрхийлжээ.


АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын төлөөлөгчдийн эхлүүлсэн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх үйл явцын эхний нийтийн сонсголын үеэр У.Тейлор ийнхүү хэлсэн байна. Д.Трампыг өнгөрсөн долдугаар сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ Байденыг мөрдөн шалгахыг хүссэн хэмээн үзэж байгаа юм.


У.Тейлорын хэлснээр, Д.Трамп мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх талаар олон нийтэд мэдэгдэхийг Украины Засгийн газраас хүссэн бөгөөд Украинтай тохиролцохын тулд хувийн өмгөөлөгч Руди Жулианигаар дамжуулан "зүй ёсны бус" дипломат сувгуудыг бий болгосон ажээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдээд, итгэл үзүүлэх эсэх үйл явцыг “шулмын ан” хэмээн нэрлэжээ.   

Холбоотой мэдээ