Израил болон "Лалын жихад" бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-14 15:29:59

МОСКВА. /TASS/. Израил болон “Лалын жихад” бүлэглэлийн төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай AFP агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, Газын зурваст гал зогсоох тохиролцоонд Египет улсын зуучлалтайгаар хүрсэн бөгөөд уг тохиролцоо орон нутгийн цагаар 05 цаг 30 минутад хүчин төгөлдөр болсон байна.


“Лалын жихад” бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Зияд аль-Нахал гал зогсоох тухай хэлэлцэхээр Египетийн нийслэл Каир хотод лхагва гарагийн орой очсон байна. Үүнээс өмнө Ойрхи Дорнодын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов Израиль, Палестины хэлэлцээнд оролцохоор Тель-Авиваас Египетийн нийслэлд очжээ.


Холбоотой мэдээ