Үндэсний чанарын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-14 17:11:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор МҮХАҮТ-д өнөөдөр болсон “Үндэсний чанарын чуулган”-аар шилдэг ААН-үүдийг шалгарууллаа.

Энд шилдэг чанарын үйлчилгээтэй байгууллагаар Арьсны өвчин судлалын Үндэсний төвийн "Эмнэлгийн тусламж үйлчилгээ" шалгарсан бол шилдэг чанарын бүтээгдэхүүнээр Эко ноос ХХК-ийн "Хонины ноосон барилгын дулаан тусгаарлагч", шилдэг байгууллагаар "М Си Эс Интернэшнл" ХХК тус тус шалгарлаа.


Түүнчлэн Европын холбооноос манай улсад хэрэгжиж буй “EU TRAM төслийн нэрэмжит шилдэг экспортлогч байгууллагаар “Милко” ХХК шалгарсан байна.

"Үндэсний чанарын чуулган 2019"-нд оролцогчид "Чанар амжилтын түлхүүр" сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


 Б.Болд


Холбоотой мэдээ