Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-14 17:52:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 55 жилийн ойн нэрэмжит Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-аас ойн хүрээндээ зохион байгуулсан байна.
Тэмцээнд 18 багийн 200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлд
жээ
Нээлттэй зохио
н байгуулсан уг тэмцээнд оролцсон 200 гаруй тамирчдаас Эмэгтэй шилдэг тоглогчоор “ДДЦС” багийн тоглогч ОУХМ Д.Ганзул, Эрэгтэй шилдэг тоглогчоор “Дархан төмөрлөг” багийн тоглогч н.Саранболд нар шалгарсан бол Эмэгтэй өсөх ирээдүйтэй тамирчнаар М.Эрдэнэ-Од, Эрэгтэй өсөх ирээдүйтэй тамирчнаар н.Билгүүндарьяа нар шалгарчээ.

Харин эрэгтэй багийн төрөлд 1 дүгээр байрыг С.Мөнхтүвшин ахлагчтай "Дархан төмөрлөг" баг, 2 дугаар байрыг С.Отгонбаяр ахлагчтай “Ардчилал", 3 дугаар байрыг Д. Үүрийнцолмон ахлагчтай "Дархан найзууд" баг тус тус эзэлсэн байна.

Эмэгтэй багийн төрөлд 1 дүгээр байрт Б.Баярмаа ахлагчтай "ДДЦС" баг, 2 дугаар байрт С.Ариунжаргал ахлагчтай "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" баг, 3 дугаар байрт З.Цолмон ахлагчтай "Төрийн банк" баг тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ