Нийгмийн сүлжээгээ “Facebook”-тэй өрсөлдөхүйц болгохыг зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Financial Times/.
Интернет нэвтэрхий толь “Wikipedia”-г үүсгэн байгуулагч Жимми Уэйлс өөрийн "WT:Social" нийгмийн сүлжээг “Facebook” болон “Twitter” нийгмийн сүлжээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхийг зорьж
байна. Энэхүү нийгмийн сүлжээ нь зар сурталчилгааг байршуулахгүй бөгөөд “Wikipedia”-н зарчмаар сайн дурынхны цуглуулсан хандиваар санхүүжих
аж.
Одоогоор "WT:Social" нийгмийн сүлжээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 50 мянга орчим байгаа аж. Зорьж буй чансаандаа хүрэхийн тулд “WT:Social” янз бүрийн холбоосуудыг нийтэлж найз нөхөдтэйгээ хэлэлцэх болон тус шинэ нийгмийн сүлжээний ивээн тэтгэгчдийн нэг болохыг хэрэглэгчиддээ санал болгож байна. Одоогоор 200 орчим хүн "WT:Social" нийгмийн сүлжээг дэмжих зорилгоор хандив өгөөд байгаа аж.
“Хэрэглэгчдийн тоог 50 мянга юмуу 500 мянга болгох бус 50
саяас 500 саяд хүргэх нь бидний гол зорилго юм” хэмээн тэрбээр хэлжээ. Шинэ
төслөөс тэрбээр нэлээд хэмжээний ашиг олно гэж найдахгүй байгаа хэдий ч зардлаа
нөхөж чадна гэж үзэж байгаа аж.