Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-19 09:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөл санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт талууд Монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд хамтран ажиллахаар тусгажээ.

Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны ажил явуулж, тухайн асуудлаар зохион байгуулж буй олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад асуудал эрхэлсэн төрийн сайд, Засгийн газрын төлөөлөгч, судлаач, мэргэжилтнүүдийг харилцан урих, мэдээлэл өгөх үүргийг харилцан хүлээв.

Санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн ерөнхийлөгч Халил Ахмед Хан нар гарын үсэг зурж, холбогдох албаныхан байлцлаа.


Холбоотой мэдээ