Сургууль сурталчлах өдөрлөгийн хүрээнд иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 16:18:01

Дорноговь/МОНЦАМЭ/.АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль сурталчлах нээлттэй хаалганы  өдөрлөг 11 дүгээр сарын 19-нд боллоо.

Зүүн бүсийн аймгуудыг эмч эмнэлгийн мэргэжилтнээр хангах зорилготой АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль 92 орон тоотой ажиллаж буй бөгөөд үүний 60 хувь нь багшлах боловсон хүчин байна.

Анх 1962 онд Анагаах ухааны дунд сургууль нэртэй таван анги, 120 оюутан, есөн багш, 12 ажилтантай үүсэн байгуулагдсан тус сургууль түүхэн 57 жилийн хугацаанд нийт 7884 эмч мэргэжилтэн төгсгөжээ.

Төгсөгчдийн 89 хувь нь ажлын байраар хангагдсан төдийгүй багш нарын 12.3 хувь нь доктор, 89 хувь нь магистр бөгөөд үндсэн багшаар бүрэн хангагдсан байна.

Хичээлийн хоёр байртай, оюутны нэг байртай бол спорт зал, номын сан, амралт сувилал, түшиц эмнэлэг, соёлын төв зэрэг найман барилга байгууламжтай аж.

Өдөрлөгийн хүрээнд иргэдэд найман төрлийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөөг өгч, лабораторийн шинжилгээнд хамруулав.

Холбоотой мэдээ