Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-04-18 07:15:18

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Бага морь одтой, долоон улаан  мэнгэтэй цагаан морь өдөр.

Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ