“Хор баяртай” аян хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, нийслэлийн Боловсролын газар, MCDF group зэрэг байгууллага хамтран “Хор баяртай” аяныг хэрэгжүүлэхээр болжээ.
Аяныг JCI Монгол байгууллагын “One
community” төслийн хүрээнд JCI Гранд салбар байгууллагаас санаачилсан байна.
Уг төслийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад
тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн болон Төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж
байгаа аж.
Тус аяныг сарын
хугацаанд хэрэгжүүлэх юм.