Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 12:10:55

СӨҮЛ. /Kbs/. Сөүлийн үндэсний их сургуулийн эмч нарын баг монгол хүүхдүүдэд мэс засал хийж, холбогдох технологийг Монголын эрүүл мэндийн ажилтнуудад шилжүүлэн өгсөн байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны коллежийн “JW LEE” олон улсын анагаах ухааны төвийн профессор Ким Ун-Хан тэргүүтэй эмч нар төрөлхийн зүрхний өвчтэй 13 монгол хүүхдэд мэс засал хийжээ.

Уг багийнхан нийт 124 монгол өвчтөнд хэт авиан оношилгоо хийж, өвчин нь хамгийн хүндэрсэн үед байгаа 13 хүүхдийг сонгон авч мэс засал хийсэн байна. Мэс заслыг хийхэд Монголын 20 эмч, сувилагч оролцжээ.

Хүүхдийн зүрхний мэс заслын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “JW LEE” олон улсын анагаах ухааны төв “Raphael International” байгууллагатай хамтран монгол эмч нарын мэс чадварыг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн байна.

2008 оноос хойш “Raphael International” байгууллага зүрх судасны эмгэгтэй 90 монгол хүүхдийг Өмнөд Солонгост ирүүлэн мэс засалд оруулжээ. Үүнээс гадна 2013 оноос хойш 44 хүүхдэд Монголд мэс засал хийсэн байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ