“Бидний үе” уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-29 09:52:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас санаачилж аймаг, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын “Бидний үе” уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 1992-2019 оныг хүртэл аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан нийт 120 гаруй үе үеийн дарга, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар оролцов.

Хуучин Ардын депутатын хурал нь хуралдаж байх үедээ засаглалын үүрэг гүйтэтгэдэг хэлбэр төдий ардчилалтай байснаас ард олны эрх ашгийг илэрхийлсэн шинж, байнгын үйл ажиллагааг агуулж байгаагүй.

Харин одоогийн өөрөө удирдах ёсны байгууллага Засаг даргын бүтцэд ороогүй, бие даасан байнгын үйл ажиллагаатай болсноороо онцлогтой.

Гэлээ ч байгуулагдаад удаагүй, хөрөнгө санхүү, эрх мэдлийн хувьд бэхжээгүй шинэ байгууллага өөрийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд арга эвээ олохгүй байсан цаг байсан.

Эдүгээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага өөрийн гэсэн төсөв, орон тоотой, Засаг даргад үүрэг даалгавар, чиглэл өгдөг орон нутгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх шийдвэр гаргах эрх бүхий томоохон байгууллага болж хөгжсөн.

Өнгөрсөн 27 жилийн түүхийн хугацаанд өөрөө удирдах ёсны  байгууллага буюу ИТХ багагүй бэрхшээл дунд явж ирсэн талаар ахмадууд дурссан юм.

Мөн төлөөллийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн дунд хамгийн хамгийн номинацыг зохион байгуулж эздийг нь урамшуулав. Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Ц.Бадиа аймгийн төлөөллийн байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан ном бичиж байгаа аж.

Холбоотой мэдээ