Ховд аймгийн Прокурорын газар шинэ байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-30 12:52:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Прокурорын газрын хамт олон шинэ ажлын байрны нээлтээ хийв.

Ховд аймгийн Прокурорын газар нь 1932 онд байгуулагдсан. Энэ хугацаанд 4-5 удаа ажлын байраа сольж байсан ч тухайн үеийн нөхцөл боломж бүрдэхгүй актлагдсан байранд үйл ажиллагаа явуулж байжээ.

Прокурорын газрын шинэ барилгын ажлыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Турлиахт” компани бүтээн босгожээ.

Тус барилгыг Прокурорын байгууллагын ажлын онцлог, ажиллах нөхцөлд тохируулан зургийн дагуу хийж гүйцэтгэсэн гэж гүйцэтгэгч компанийн инженерүүд онцлон хэлж байлаа.

Одоогоор тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай. Орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор тус барилгын гуравдугаар давхарт 3-4 айлын орон сууц төлөвлөн гүйцэтгэсэн аж. Ингэснээр прокуроруудын ажиллах, тухтай амьдрах орчин нөхцөл сайжрах нэгэн давуу талыг бий болгосноороо онцлогтой



Холбоотой мэдээ