Газар Дундын тэнгист 400 гаруй дүрвэгч живж амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-18 13:41:31

ЛОНДОН. /TASS/. Европын эрэгт хүрэхийг оролдож байсан 400 гаруй дүрвэгч Газар Дундын тэнгист живж амь насаа алдсан байна.

Энэ тухай Британийн радио телевизийн “Би-Би-Си” компани Египетээс ирсэн мэдээллээс иш татан уламжилжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Сомалийн иргэд юм.

Дүрвэгчид Египетээс Итали руу явж байсан бөгөөд тэдний сууж явсан усан онгоц Африкийн эргийн ойролцоо хөмөрчээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ