Томуугаар өвчлөгсдийн 83 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст
өвчний 7 хоногийн тандалтын мэдээллийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа.
Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт БОЭТ, Булган сумын
нэгдсэн эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төв, 6 өрхийн эрүүл мэндийн төв гэсэн 23 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн үзлэгээр
4340 хүн үйлчлүүлжээ.
Үүнд, томуу, томуу төст өвчинтэй 344 иргэн байна. Уүнээс амьсгалын
замын өвчнөөр
хүндэрсэн 31 тохиолдол бүртгэсэн аж.
Долоо хоногийн хугацаанд бүртгэсэн томуу, томуу төст өвчний 344
тохиолдлын 287 нь 0-15 насны хүүхэд байна. Энэ нь нийт томуугаар өвчилсөн иргэдийн 83 хувийг эзэлж байна.
Аймгийн хэмжээнд
225 дуудлага ирснээс 36 нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ.
Эмнэлэгт суурилсан тандалтын мэдээгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд уушгины хатгаагаар 14 хүн эмнэлэгт хэвтсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Томуу, томуу төст
өвчний дэгдэлт өвлийн улиралд эрс нэмэгддэг тул бага насны хүүхдийн эрүүл
мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлж эцэг, эхчүүд хүүхэддээ
тавих анхаарлаа сайжруулах, олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байх, содтой
усаар амыг нь зайлуулах, амин дэмээр баялаг хоол хүнсээр хооллох зэрэг энгийн
аргуудыг хэрэглэж хүүхдээ хамгаалахыг эмч нар зөвлөж байна.