Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-04 15:42:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 14 дүгээр багийн иргэн С.Сугарыг аймгийн Засаг даргын 01-А/350 дугаар захирамжаар “Хүндэт дэвтэр”-т бичиж хүндэтгэлээ.
Эдийн засаг, банк, санхүү, төсвийн бодлогыг орон нутагт үе шаттайгаар хэрэгжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, аймгийн мэргэжлийн байгууллага, хамт олны хүчийг нэгтгэн олон жил удирдан зохион байгуулж, бүтээлч санаачилга гарган ажиллаж, хотын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулсан эдийн засагч Сайнхүүгийн Сугарын нэрийг аймгийн “Хүндэт дэвтэр”-т ийнхүү бичиж алдаршуул
ав гэжээ.

Холбоотой мэдээ