Япончууд шинэ супер компьютер бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-12-04 16:01:05

ТОКИО. /NHK/. Хамгийн сүүлийн үеийн суперкомпьютер бүтээх эд ангийг Японд нийлүүлж эхэлжээ. Угсрах үйлдвэрлэлийн анхны багцыг хүлээн авсанд зориулсан ёслол тус улсын Ишикава мужийн төвд боллоо гэж NHK телевиз мэдээлжээ.


"Fugaku" буюу "Фүжи уул" суперкомпьютер нь урьд өмнө дэлхийн хамгийн хурдан компьютерт тооцогдож байсан "К"-г орлох ажээ. Энэхүү шинэ загварыг RIKEN судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд “Fujitsu компанийн мэргэжилтнүүдтэй хамтран угсарна.


“Fujitsu” компанийн мэдээлснээр, шинэ компьютер нь тооцоолон бодох үйлдлийн хурдаар дэлхийн хамгийн хурдан компьютеруудын нэг болох бөгөөд ингэхдээ ийм төхөөрөмжүүдэд шаардагддаг эрчим хүчний ердөө 30 орчим хувийг хэрэглэх ажээ.


Холбоотой мэдээ