Газар эзэмших эрхийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-04 16:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байна. Дээрх тооны ААН, иргэн эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглан, ил задгай талбайд автомашин худалдаж байжээ.  

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр өнөөдөр мэдэгдлээ.

Тус албанаас нийт 62 иргэн, ААН-д эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах хугацаатай мэдэгдлийг хүргүүлжээ. Мэдэгдэл, шаардлагын дагуу дээрх тооны иргэн, ААН, байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байна. Энэ нь Газрын тухай хуулийн заалтыг зөрчиж байгааг мэдээлэв.

Мөн 6 иргэн, ААН, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож 32 иргэн, ААН-ийн 1000 гаруй автомашиныг нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулжээ. 

Холбоотой мэдээ