Хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-05 09:17:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа учраас Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн мэргэжлийн эмч нар ажлын өдрүүдэд 18-22 цагт, амралтын өдрүүдэд 14-22 цагийн хооронд хүүхдийн тасагт үзлэг хийж нэмэлтээр ажиллаж байна. Мөн ард иргэдэд хандан олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх, халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг шингэн зүйлийг түлхүү хэрэглэх, амны хаалт байнга зүүж хэвших хэрэгтэйг ЭМГ-аас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ