“Чингисийн цом”-ын төлөө Монгол туургатны тулаанчид хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-05 14:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны 10 жилийн ойд зориулсан “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship тэмцээний 13 дугаар цуврал тэмцээн 12 дугаар сарын 6-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.


Энэ удаагийн холимог тулааны тэмцээнд Монгол, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува гэсэн Монгол туургатны тулаанчдын дунд болохоороо онцлогтой. “Чингисийн цом” MGL-1 Fighting Championship 13 дугаар цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах болон аваргын цом, бүсний төлөө хүчээ сорих тулаанчдын оноолтыг танилцуулж байна.


Энэхүү тулааны 57 кг жинд: Г. Золжаргал /Их засаг Чанар брэнд Ширэн бээлий клуб/ - Б.Мөнхдэлгэр /Теам Тунгаа Шандас ММА/ болон Ц.Отгонбаяр /Ширэн бээлий клуб/ - Г. Сайханбилэг /Наадам центр Ко клуб/ нар тус тус тулалдана. Харин 66 кг-д: Ө. Баярмандах /Эрч клуб/ - А. Намуунгэрэл /ЦЕГ-ын Сүлд чуулга Ирээдүй ММА/ болон Ө.Даваажамц /Ard Capital Ширэн бээлий One team/-Х.Төрбаяр /Эрдэнэт хот Бэхээ дожо/ тус тус хүчээ сорино. Холимог тулааны 70 кг-д: Б.Түмэнхүсэл /ДХИС Цагдаагийн сургууль/ - Н.Цацрал /Хилийн цэргийн 0303 тусгай салбар/-тай тулалдана.


“Чингисийн цом”-ын төлөө 57 кг-д: Зургаадай Дэлгэр /Өвөрмонгол ММА аварга/ -Бадмацырен Доржиев /Буриад ММА аварга/-тэй хүч үзнэ.


“Чингисийн цом”-ын төлөө  66 кг-д  Б. Энх-Оргил /Монгол Шандас клуб/ - Саая Соланг /Тува Kick box дэлхийн аварга/-тай тулалдана


“Чингисийн цом”-ын төлөө 61 кг-д Б. Азжавхлан /Монгол Ширэн бээлий клуб One team Power nutrition/ - Васильев Денис Александрович /Халимаг MMA аварга/-тай тулалдах юм.


“Чингисийн цом”-ын төлөө 70 кг-д Б. Бүрэнзориг /Монгол Зэвсэгт хүчний 084-р анги Team fighter/ - Кю Хайлин /Өвөрмонгол Хянган аймаг/-тай халз тулалдахаар тус тус оноолт таарчээ. 








Холбоотой мэдээ