Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-08 12:56:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/   Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибдены хүдрээс  гарч байгаа хаягдал элсээр галд шатдаггүй, өндөр шинж чанартай барилгын материал үйлдвэрлэх судалгааны ажил эхэллээ. Судалгааг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан 80 сая төгрөгөөр, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 1.45 сая юаниар санхүүжүүлэхээр болжээ.

Судалгааг Технологийн сургууль, БНХАУ-ын “BGRIMM” групптэй хамтран хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Хаягдал элсээр барилгын материал үйлдвэрлэх судалгааг амжилттай хийснээр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд шинжилгээ, судалгааны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, “BGRIMM” группийн лабораторид туршилт хийх ажлууд багтжээ.

Холбоотой мэдээ