Афганистанд амиа алдсан Япон эмчийн цогцсыг Токиод хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-09 10:58:51

ТОКИО. /NHK/. Афганистанд амиа алдсан Японы эмч, нийгмийн зүтгэлтэн Тэца Накамурагийн цогцсыг өнгөрсөн ням гарагт Токиогийн олон улсын Нарита нисэх онгоцны буудалд хүргэжээ.


Тэца Накамураг эцсийн замд нь үдэх ёслолд Афганистаны одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани оролцсон юм. Тэрбээр эмч Накамурагийн улс оронд байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж, нийгмийн хамгийн эмзэг бүлгүүдэд туслах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэжээ.


Тэца Накамура Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн Желалабад хотын дүүрэгт болсон халдлагын үеэр шархдаж энэ сарын 4-нд 73 насандаа таалал төгсжээ. Энэ халдлагын үеэр Накамуратай цуг байсан орон нутгийн өөр 5 оршин суугч амиа алдсан байна.


Афганистанд авга ах Мурад гэгддэг байсан Японы эмч Тэца Накамура амиа алдсантай холбоотойгоор Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Афганистаны одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани, Афганистаны буяны сан, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид эмгэнэл илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ