Ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрт 20 орчим байгууллага нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийг
дэмжихэд зориулсан яармаг боллоо.
Тодруулбал хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг олон нийтэд хүргэх, орон нутгийн томоохон
үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга хийх,
тэдгээрийн сул ажлын байранд иргэдийг зуучлах, бүртгэх, иргэдийг мэдээллээр
хангах мөн ажлын үр дүнг дүгнэх тайлагнах зорилготой "Хөдөлмөрийн яармаг – 2019" үйл ажиллагаа өнөөдөр Залуучууд театрт боллоо.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар,
Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хамтран зохион байгуулж байгаа тус үйл ажиллагааны үеэр орон нутгийн 70 орчим аж ахуй нэгж байгууллага, Мэргэжлийн
боловсрол сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн
үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ ажлын байранд иргэдийг бүртгэлээ. Мөн Швейцарын хөгжлийг агентлагийн Интерншип буюу
ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрт 20 орчим байгууллага нэгдэн
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь сургуульд
суралцаж, эзэмшсэн мэдлэг ур чадварыг ажлын бодит орчин, нөхцөлтэй уялдуулах
боломжийг төгсөгчид болон ажил хайгч залуучуудад олгодгоороо давуу талтай.
Хөтөлбөрийг 2 сарын хугацаатай хэрэгжүүлж долоо хоногт 20-30 цаг ажиллах юм
байна. Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд
зориулсан Хөдөлмөрийн яармагийн үеэр энэхүү хамтран ажилласан 14 байгууллагад
талархал гардуулж азын сугалааг иргэдийн дунд явуулснаараа онцлогтой байлаа.