Бразил ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-16 12:08:41

ТЕЛЬ-АВИВ. /РИА Новости/. Бразилын Элчин сайдын яамыг 2020 онд Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх бодолтой байгаа тухай Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү Эдуард Болсонару Израилийн Ерөнхий сайд Биньямин  Нетаньяхуд мэдэгджээ.


Өмнө нь Бразил худалдааны төлөөлөгчийн газраа Иерусалимд нээж, нээлтийн ёслолын ажиллагаанд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гэргий Сарагийн хамтаар хүрэлцэн иржээ. Ёслолын ажиллагааны өмнө Нетаньяху Бразилын Ерөнхийлөгчийн хүү Эдуард Болсонарутай уулзсан байна.

 

“Ерөнхийлөгч Жаир Болсонару Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх бодолтой байна. Бразилын төлөө төдийгүй бусад Латин Америкийн орнуудын хувьд үлгэр жишээ болохын тулд бид ийм алхмыг авах бодолтой байна” хэмээн Эдуарду Болсонару ярьсан байна. 


Холбоотой мэдээ