“Хүүхэд хамгаалагч” төслийг 8 сарын турш хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 18:08:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар “Хүүхэд хамгаалагч” төслийг 5 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилго бүхий тус арга хэмжээг хэрэгжүүлэхээр хоёр ахмад ажилтныг “Хүүхэд хамгаалагч” эргүүлээр томилсон байна.

Төслийн хугацаанд 3587 иргэн, 13578 сурагчийг хамруулан 12 удаагийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ. Мөн 16 цэгт хяналт тавин ажиллаж, хүүхэд хохирч болзошгүй 5 гэмт хэрэг, 9 зөрчлийг таслан зогсоосон байна. “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Холбоотой мэдээ