Жо Байден санал асуулгын дүнгээр тэргүүлсэн хэвээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Daily Mail/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах 6 дахь мэтгэлцээний дараа тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүллээ хадгалсан хэвээр байгааг даваа гарагт танилцуулсан санал асуулгын дүн харуулжээ.
“Morning
Consult” компанийн явуулсан санал
асуулгын дүнгээс үзэхэд Ж.Байден 31 хувийн саналаар жагсаалтыг тэргүүлжээ. Түүний
араас 21 хувийн саналаар Вермонт муж улсын сенатч Берни Сандерс бичигдсэн бол Элизабет
Уоррен, Пит Буттижич нар гурав, дөрөвдүгээр байрт тус тус жагссан байна.
2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах
мэтгэлцээн өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд дараагийн
мэтгэлцээн 2020 оны нэгдүгээр сарын 14-нд болно.