“Залуу инженерүүдийн чуулган”-д 150 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-24 16:45:50

Ховд /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Ховд-Залуу инженерүүдийн чуулган 2019” үйл ажиллагаа зохион байгуулав.

Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, НАМЗХ, “Ахуй төсөл” НҮТББ хамтран ажиллалаа.

Аймаг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг залуучуудад танилцуулах, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлэх зорилго бүхий тус чуулганд салбар салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй залуучуудын төлөөлөл 150 гаруй хүн оролцсон юм.

Чуулганы үеэр эрчим хүч, барилга, зам тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн технологи, уул уурхайн салбарын хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ удаагийн чуулганд оролцогчдын гаргасан санал санаачилгыг “Шинэ Ховд хөтөлбөр, орон нутгийн цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, залуучуудын бүтээлч, шинэ санааг дэмжиж ажиллана гэж удирдах ажилтнууд хэлэв. 

Холбоотой мэдээ