Дархан сумын 9,10 дугаар багт багийн хөгжлийн төв шинээр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-25 16:02:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 500 сая төгрөгөөр Дархан сумын 9, 10 дугаар багт 380 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий 8 өрөөтэй "Багийн хөгжлийн төв" барьж ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийжээ. 
Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна БИНХ-ын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм. Дархан сумын 9,10 дугаар баг 11 мянга гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдэж байна.
Багийн хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

 

Холбоотой мэдээ