Ираны тамирчид Монголыг зорилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-04-20 12:37:26

ТЕГЕРАН. /Tasnim/. Ираны шигшээ багийн хоёр тамирчин чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох олон улсын тэмцээнд оролцохоор Монголыг зорилоо.

Дэлхийн зургаан удаагийн аварга Хамид Сориан 59 кг-ийн жинд барилдах бол Амир Гасеми Монжази 130 кг-ийн жинд хүч үзэх ажээ.

Олимпын эрх олгох уг тэмцээн 2016 оны олимпын эрх олгох дэлхийн хэмжээний хоёр тэмцээний эхнийх нь бөгөөд эхний гурван байрыг эзэлсэн тамирчид олимпт оролцох эрхтэй болно. 

Тэмцээн энэ сарын 22-24-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод болно.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ