Төрийн дээд одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 21:26:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар тус аймгийн Төр, захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спорт, шинжлэх ухаан, эрчим хүч, уул уурхайн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 72 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.

Уг үйл ажиллагааны үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4, Алтан гадас одонгоор 26, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 31 хүн тус тус шагнуулж энгэрээ мялаалаа.

Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэсүх, М.Жаргалсайхан, Д.Хүрэлчимэг, Ч.Оюунчулуун, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нар хүрэлцэн ирсэн юм.

Холбоотой мэдээ