Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төв нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-12-31 12:25:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран дүүргийн иргэдэд үйлчлэх чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төвийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинээр нээлээ. 


Чихрийн шижин өвчний эрт илрүүлэгт хяналт тавьж хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор уг төвд ийнхүү төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх диабетийн төвд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл сургалтын орчин бүрдүүлж, иргэдэд үйлчилгээ үзүүлж ажиллах юм.


Манай улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэх болсон. Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн хяналтанд 2019 оны тавдугаар сарын байдлаар 1256 чихрийн шижинтэй иргэн хянагдаж байгаа нь 2017 оны мөн үетэй харьцуулахад даруй 285-аар нэмэгджээ. Мөн чихрийн шижингийн өвчлөл ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын гол шалтгаан болж байна.

Холбоотой мэдээ