Байгалийн түүхийн музейн барилгыг шинэчлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-04-20 14:56:14

Улаанбаатар хот дахь Байгалийн түүхийн музейн барилгыг шинэчлэн барихад БНСУ-тай хамтарч ажиллах талаар санал солилцжээ. 

Монгол орны газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалын олон мянган үзмэрүүдийг агуулдаг Байгалийн түүхийн музей нь одоогийн барилгадаа 1930 онд нүүж орсон аж. Гэвч уг барилга нь хуучирч муудсаны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болж сүүлийн гурван ажил үйл ажиллагаа явуулаагүй юм. 

Тиймээс уг музейн барилгыг шинэчлэн барих асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны музейн судалгааны газрын захирал, доктор Пан Вун Кегтэй өнөөдөр уулзаж ярилцсан байна. Уулзалтад мөн Монгол Улсын Байгалийн түүхийн музейн захирал Д.Зоригтбаатар оролцож музейн талаар танилцуулжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ